Өчигдөр буюу гуравдугаар сарын 12-ны өдөр унтаж байгаад нас барсан гэх хоёр дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тухайлбал, Дархан-Уул аймагт 46 настай эмэгтэй Х гэртээ унтаж байгаад нас баржээ. Хэргийн тухай дуудлагыг түүний нөхөр өгсөн бөгөөд талийгаач биедээ ил харагдах шарх сорвигүй нас барсан байжээ. Уг хэргийг харьяаллын дагуу Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа ба талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Мөн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын оршин суугч 65 настай эмэгтэй Н гэртээ нас барсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Талийгаач эмэгтэй нас барах үедээ гэртээ ганцаараа байсан гэх ба гадны нөлөө байгаа эсэхийг тогтоохоор шалгаж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Тэгээд гэртээ өнгөрсөн юм бол гадаа гудамжинд хэвтэж байгаа хүний зураг тавихаар яадаг юм.
Сүүлийн үед монголд гадны нөлөөтөй хэрэг гарахаа байсан дандаа гадны нөлөөгүй хэрэг гардаг болсон гэнэ шүү