Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Төрийн тэргүүний албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр энэ тухайгаа шууд эфирээр ард түмэндээ хандан мэдэгдэв. “Би Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргалаа” гэж тэрбээр хэлсэн ч яагаад огцорч буйгаа тодорхой тайлбарласангүй.
Нурсултан Назарбаев “Энэ жил миний хамгийн өндөр албан тушаалд томилогдсоны 30 жил болно. Ард түмэн маань надад тусгаар тогтносон Казахстаны анхны Ерөнхийлөгч байх боломжийг олгосон” гэжээ.
79 настай Назарбаев нь Казахстаны анхны бөгөөд цорын ганц Ерөнхийлөгч юм. Түүний бүрэн эрхийн хугацаа 2020 оны дөрөвдүгээр сард дуусах байв.
Одоо Казахстаны Ерөнхийлөгчийн үүргийг Сенатын спикер Касым-Жомарт Токаев түр гүйцэтгэх аж. “ТАСС” агентлагийн мэдээлж буйгаар Нурсултан Назарбаев өөрөө Казахстаны Аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх гэнэ. Тэрбээр маргааш буюу 2019 оны гуравдугаар сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчийн суудлаа хүлээлгэж өгөх аж. Н.Назарбаевын Засгийн газар 1990 оны дөрөвдүгээр сарын 24-нд байгуулагдаж, тэрбээр тав дахь удаагаа улиран сонгогдоод байсан билээ.
Сэтгэгдэл ( 7 )
Ард түмэндээ хийдгээ хийгээд өгчихсөн хүн 78 нас гэдэг ухаантай хүнд амрах нас ш дээ Мундаг юмаа Хүн л юм чинь бас жаахан амсхийх хэрэгтэй биз дээ
ard tumen ylsdaa hiisen yumtai hun iim nuur bardam baidgiin. Yamar yls bailaa odoo yamar bolson bilee. unheer mundag udirdagch. manai mslnuudiin hajuud

Сүрхий юмаа.Ухаан бнаа
Nauriziin bayar n bolohiin umnuhun yagaad genetiin shiidber gargah bolob.Irgeni dairaltuud ihseh bolsontoi holbootoi bj magad
Эр хун шиг явлаа да. Ард тумэндээ баярллаа улс эх орноо чадлыхаа хэрээр хогжууллээ одоо залуучууд цааш нь улам их ондорт хургэнэ гэдэгт итгэж бн гэлээ