“Хээр талын Дубай” Астана буюу Нурсултан хот

2019 оны 03 сарын 22

Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев албан тушаалаасаа огцорч байгаагаа гэнэт зарлаж, улс орноо шоконд оруулаад удаагүй байтал депутатууд нийслэл Астанаг Нурсултан хэмээн нэрлэж орхилоо.

Энэ шийдвэрийг эсэргүүцэгчид юу ч хийж амжсангүй. Ерөнхийлөгчийн албанд томилогдсон Токаев өглөө нь тангаргаа өргөөд, өдөр нь нийслэлийн нэрийг солих санал гаргаад үдээс хойш нь парламент батласан билээ.

Астана хотыг орчин үеийн том хот болоход Нурсултан Назарбаев их үүрэг гүйцэтгэсэн. Түүний ачаар хөдөөний тосгон гэхээр байсан жижигхэн хот хөгжин дэвжсээр үлгэрийн хот болон хувирсан түүхтэй. Ойрын ирээдүйд Астана дэлхийн хамгийн том хотуудтай нэгэн эгнээнд зогсох болно.

Казахстаны нийслэлийг Алматыгаас Ишим голын эрэг дээрх бяцхан Акмолад (хуучин нэр нь) шилжүүлэх шийдвэрийг Назарбаев 1997 онд гаргасан.

Астанаг хөгжүүлэх төсөл 2030 онд дуусах ёстой ч хэдийнэ Астанаг “Хээр талын Дубай” гэж нэрлэдэг болжээ. Хотын байшин барилгыг Японы Кишё Күрокава, Английн Норман Фостер зэрэг алдарт архитекторууд бүтээж байна.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нэр(202.9.42.144) 2019 оны 03 сарын 23

Өөр өөриинхөө төрсөн нутгаа хөгжүүлээчээ.хөдөөнөөс орж ирчээд хотыг гмё болгоно гээд байх .

0  |  0
Ааа(66.181.161.67) 2019 оны 03 сарын 23

Ийм байхад Нурсултан гэж нэрлэхээс ч яахав дээ.

0  |  0
Bayaraa(66.181.176.60) 2019 оны 03 сарын 22

hajuutah oron maani iim bolj uurchlugduj baihad manaih hajuud ni yamar hemjeend bna arai ch dee yag neg garaanaas ehelsenshdee

0  |  0
Bayaraa(66.181.176.60) 2019 оны 03 сарын 22

hajuutah oron maani iim bolj uurchlugduj baihad manaih hajuud ni yamar hemjeend bna arai ch dee yag neg garaanaas ehelsenshdee

0  |  0
59(103.14.38.136) 2019 оны 03 сарын 22

ingej khugjuuleed khajuugaar ni idekhed khuleen zuvshuurch bna...manaikhan khugjuulj chadakhgui bjil am ruugaa chikheed bdag darga nartai ni gutmaar

0  |  0
Зочин (150.129.141.117) 2019 оны 03 сарын 22

Улсаа гэж бодвол хегжил хурдан байна даа манайхан уралдаж иднэ

0  |  0
Top