Уран бүтээлч сурагчдын хамтарсан “Төсөөлөл” үзэсгэлэн гарна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 24

Энэхүү үзэсгэлэнд ахлах ангийн сурагчдын хуулбар болон байгаль, хөрөг, зохиомжуудаас бүрдсэн 40 гаруй уран бүтээлүүд дэлгэгдэж байна. Эдгээр бүтээлүүд нь олон төрлийн арга техник, урсгал чиглэлд хамаарах ба хүүхэд бүрийн өөрсдийн онцлогтойгоор бүтээгджээ.

“Төсөөлөл” үзэсгэлэн гаргаж буй уран бүтээлч сурагчид нь мэргэжлийн зургийн сургалтанд 1-3 жил суралцаж олон уралдаан тэмцээнд амжилт гаргаж байсан ба 2016 онд “Best” арт галлерей, 2017 онд “Ninth” арт галлерейд үзэсгэлэн гаргаж байжээ.

“Төсөөлөл” үзэсгэлэн гуравдугаар сарын 30-нд 17:00 цагаас нээлтээ хийж ердөө 2 өдөр үргэлжлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top