УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан /НББСШУ/-ы байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Дуламсүрэнгийн Оюунхоролыг гишүүдийн 83.3 хувийн саналаар томиллоо.
УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ё.Баатарбилэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилогдсонтой холбогдуулан байнгын хорооны даргын ажлаа өгөөд байсан юм.
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг УИХ дахь МАН-ын бүлгээс болон байнгын хорооны гишүүд дэмжиж, чуулганаар хэлэлцүүлсэн юм.
Чуулганы нэгдсэн хуралдаан Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 0 )