Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ирэх долоо хоногт тохионо. Гэтэл олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн газраас эрх мэдэл бүхий хүмүүс их хэмжээгээр авсан тухай мэдээлэл олныг цочирдуулав. Хүүхдийн баярыг угтаж Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг хуралдуулах (2019.05.21) үеэр “Найрамдал”-ын газрын асуудал хөндөгдсөн юм.
“Найрамдал” зуслан 5220 га газартай байсан бол одоо 1200 га газартай үлдсэн байна. Сошиал орчинд тарж байгаа мэдээлэлд “Найрамдал” зуслангийн нутаг дэвсгэрт газар эзэмшиж буй 100 иргэний дунд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 700 мКв, олимпийн аварга Н.Түвшинбаяр, О.Гүндэгмаа, П.Сэрдамба, Д.Баатаржав нар тус бүр 5000 мКв, АH-ын Улс төрийн бодлогын газрын дарга асан Д.Анхбаяр 2561 мКв, “Капитал” банкны ТУЗ-ийн дарга Т.Батбаяр 3400 мКв газар эзэмшдэг гэжээ.
"Найрамдал" зуслангийн газрын асуудалтай холбогдуулан НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхоролоос тодруулахад "Тийм мэдээлэл яваад байгааг харсан. “Найрамдал”-д 500 мКв газар эзэмшдэг гэсэн байсан. Надад хүүхдийн ямар нэгэн зуслангийн ойролцоо надад эзэмшдэг газар нэг мКв ч байхгүй. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын хувьд У.Хүрэлсүх дарга НББСШУ-ы байнгын хороог хуралдуулсан. Хурлын үеэр “Найрамдал” зуслангийн 5200 га газрын 4000 га газрыг иргэн, аж ахуйн нэгжид олгосон асуудлыг шалгаж, шийдвэрлэ гэдгийг НХХ-ийн сайд С.Чинзоригт үүрэг болгосон. Өнөөдрийн байдлаар “Найрамдал” зуслан 1200 га газартай үлдсэн юм билээ. Сошиалаар тарсан мэдээллээс үзэхэд 100 иргэний нэр дээр “Найрамдал”-ын 4000 га газар олгогдсон гэж ойлголоо. Энэ асуудлыг шалгах ёстой. 100 хүний нэр дотор миний нэр байхгүй. Магадгүй жинхэнэ газар авсан эзэд нь биднийг нэр холбогдуулснаар өөрсдийнх нь нэр бүдгэрэх болов уу гэсэн үүднээс худлаа мэдээллээр тархи угааж байна" гэсэн хариулт өглөө.
Сэтгэгдэл ( 7 )
Таны анхааралд аваарай Та бол хувийн зан чанартай, шударга, эелдэг. Таны сарын төлбөрийг танд өгөхөд туслах орлого байна уу? 2: 3% -ийн хүүг эргэн төлж чадах бүх хүмүүст маш хялбар нөхцөлд 2,000 € хүртэлх 4,000,000 € / $ -р зээл олгодог. Би зээл авч чаддаггүй бөгөөд хуулийг хориглодог. Би өмгөөлөгчтэйгээ хамт богино, дунд, урт хугацаанд зээл авах боломжтой. Бид таны хүсэлтийг мэдэхгүй бөгөөд гүйлгээг баталгаажуулахын тулд банкны зүгээс гаргасан шилжүүлгийг бидэнд ирүүлдэггүй. . Цахим шуудан: matildalecoustre@gmail.com хаягтай холбоо бариарай wathsapp: 0022 995 414 913
зөв зөв. Халбаар хүний нэр хүндэд хандаад байгаа хүмүүс их байна аа
J. Enhbayar bas nairamdald gazartai. Buh zuild ner ni bdag . Ulsiin mungu eddeg ni megdej bna.
Газар аваагүй ээ би шонхроороо дагнаж байгаа
Оюунхоролд итгэхгүй байна сая юун 20 н саяын итгэлийн зээл вэ энэ бол дампуурал одоо мөнгө амалдаг цаг үе биш түүний оронд банкны хуулыг боловсронгуй болгож зээлийн хүүг багасгах зээлийн эргэн төлөлтийг саыжруулах хөгжлийн болон бусад банкнаас улс төрчдийн авсан зээлийг хурдан эргэн төлүүлөх хэрэгтэй тэгэхгүй бол цаадуул чинь хэзээч сайн дураараа төлөхгүй яаж ийгээд л замхруулна
Мэдээж авсан л байгаа
Ichizgyi l shaana sh dee. Jagsaaltii ni xarj baij l itgexgyi bol ulaixgyi xudlaa yaridgii ni arduud andaxaa bolison