ЭНЭ 7 ХОНОГТ: Үндсэн хуулийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 09 сарын 02



УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдлаа. Хуралдаанаар энэ долоо хоногт намын бүлэг, байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталжээ. Ингээд УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы есдүгээр сарын 02-06 өдрүүдэд намын бүлэг, ажлын хэсэг, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын хуваарийг хүргэж байна.


НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН:

Даваа гарагт:                                                                                                                                                                                                    

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд. 

ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

Даваа гарагт:

  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгүүдийн хуралдаан. 

/Хуралдааны танхим, цагийг жич зарлана/

ГУРАВ. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Лхагва, Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top