УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Ерөнхийлөгчийн зүгээс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүдийн 85 хувийн саналаар анхны өргөн барьсан хэлбэрээр нь баталлаа (2019.03.27).
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр Хууль зүйн байнгын хорооноос гаргасан "Энэ хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө" гэсэн саналыг УИХ-ын гишүүдийн 82.1 хувь нь дэмсэн юм.
Мөн хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг 90 хувийн саналаар, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 92 хувийн саналаар тус тус дэмжлээ.
ШУУД ДАМЖУУЛАЛТ
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргасны дагуу Ерөнхийлөгч өргөн барьж, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан хуулийн төслүүдийг бүрэн эхээр нь танилцуулж байна.
(ХУУЛИЙН ТӨСЛИЙН АНХНЫ ХУВИЛБАР)
ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
ХОЛБОГДОХ БАЙНГЫН ХОРООНЫ ШИЙДВЭР
Сэтгэгдэл ( 5 )
Монгол оронд Монголын ард түмэнд төр засаг байдаг юм. Энэ нутгийн эзэд нь ард түмэн бид мөн байна гэдгийг харуулсанд итгэл найдвар төрүүлж байгаад баярлалаа. Маш зөв хууль гаргалаа.Шударга ёс дэлгэртүгэй
Mash zov odoo daraachiin humuusee shudraga ashig sonirholiin zorchilgui humuuseer ene buzer bulai undeslelgui bayajsan heden ger buliin horongiig huraah.geh met ih ajil bna daa
Зөв ард түмэн дэмжинэ
Их зөв зүйл хийлээ.
ЗӨВӨӨ. 30-ААД ЖИЛ НОЁРХСОН МАФИЙГ УСТГАХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС ӨӨРӨӨ МӨХНӨ...................