Бүтээлч орон зайд “1x2 REPETITION 2x1” үзэсгэлэн дэлгэгдэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 01

"Монголын урчуудын эвлэл"-ийн нэрэмжит шагналт зураач Д.Батзоригийн зургаа дахь бие даасан үзэсгэлэн болох “1x2 REPETITION 2x1” үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 04-өөс 4сарын18-ны хооронд зохион байгуулах гэж байна.

“1x2 REPETITION 2x1” үзэсгэлэнд Д.Батзоригийн 2014 оноос хойш нийтэд дэлгэгдээгүй холимог техник буюу галийн тортог ашиглан бүтээсэн 1 инстолляц, 17 уран зураг дэлгэгдэх гэнэ.

Түүний ихэнх уран бүтээл 2017 онд Шанхай хотын урлагийн музейд дэлгэгдсэн олон улсын хамтарсан үзэсгэлэнгийн бүтээлүүд байдаг. Энэ удаад монголын үзэгчдэдээ зориулан уран бүтээлээ дэглэж байгаа ажээ. Үзэсгэлэн "Улаан гэр"- бүтээлч орон зайд гарна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top