Драмын театр жүжгийн зохиолыг 30 сая төгрөгөөр үнэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 02

Улсын драмын эрдмийн театр эх орон, үндэсний өв соёл, зан заншил түүхэн уламжлалаа бахархан дээдлэх үзлийг хойч үедээ төлөвшүүлэх, монгол агуулга бүхий үндэсний шилдэг бүтээлээр мэргэжлийн урлагийн байгууллагын урын санг баяжуулах, уран бүтээлчдийн авьяас чадварыг хөхиүлэн дэмжих, жүжгийн зохиолчдын бүтээлийг нийтийн хүртээл болгох зорилготой "Эртний түүх, ойрхи болон нэн шинэ түүх, орчин үеийн, уран зөгнөлт, домог бэлгэдэл"-ийн сэдэвтэй драм, мюзикл, туульсийн төрлөөр жүжгийн зохиолын уралдааныг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зарлаж байна.

Уралдаанд ирүүлэх жүжгийн зохиолыг тавдугаар сарын 10-ныг хүртэл Улсын драмын эрдмийн театрын менежер хүлээж авах аж. Уралдааныг зургадугаар дугаар сарын 1-ний  дотор УДЭТ-ын даргын тушаалаар байгуулагдсан комисс дүгнэж, нийтэд зарлана. Шалгарсан жүжгийн зохиол нь УДЭТ-ын тайзнаа уран бүтээл болж тавигдах эсэх нь театрын Уран сайхны зөвлөлөөр хэлэлцсэний үндсэн дээр шийдэгдэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 70128999, 99123088 дугаараас авна уу.
 

УРАЛДААНД ОРОЛЦОХ БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
 

  • Дээрхи зорилгыг хадгалсан монгол агуулга бүхий бүрэн хэмжээний жүжгийн зохиол байна. 
  • Жүжгийн зохиолыг А4-ийн цаасан дээр компьютерт шивж ирүүлнэ. 
  • Гар бичмэл хүлээж авахгүй /Бичвэрийн мөр хоорондын хэмжээ 1,5,үсгийн фонд Arial, үсгийн хэмжээ 12-т байна/
  • Жүжгийн зохиолд хүрээ, чимэглэл, нүүр бүрд зохиол болон зохиолчийн нэр бичигдээгүй байх. Зөвхөн нүүрэн хуудсан дээр жүжгийн зохиолчийн нэр, зохиолын нэр, холбогдох утсыг бичсэн байна.  
  • Зохиолыг 6 хувь ирүүлнэ.


УРАЛДААНЫ ШАГНАЛЫН САН
 

  • Нэгдүгээр байр  – 10,000,000 төгрөг        
  • Хоёрдугаар байр – 8,000,000 төгрөг        
  • Гутгаар байр – 5,000,000 төгрөг



                              
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top