Их театрын балетчин жирэмсэн болсноо мэдээд амиа хорлохыг завджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 18

ОХУ-ын Их театр /Большой театр/-ын бүжигчин, 34 настай Мариана Гомес найз залуутайгаа маргаснаас үүдэн амиа хорлохыг завджээ.

Балетчин бүсгүйг маш их согтсон байхад нь эмч нар очжээ. Москвад амьдардаг бразил бүсгүй жирэмсэн гэдгээ мэдээд их сандарсан аж. Тэрбээр найз залуу руугаа амиа хорлох болсон тухайгаа бичжээ. Залуу балетчин бүсгүйн дэргэд байгаагүй ч цагдаа дуудаж амжсан байна.

Цагдаагийнхан түргэн тусламжийнхны хамт бүсгүйн гэрт ирэхэд Мариана согтууруулах ундааг маш ихээр уусан байжээ. Түүнд шаардлагатай тусламжийг үзүүлээд сэтгэцийн болон хор тайлдаг эмч нарыг дуудсан байна. 45 кг жинтэй бүсгүйн биед согтууруулах ундааны нөлөө хурдан үйлчилж, тэр арайхийн хөдөлж байжээ.

Одоо Мариана Гомесын бие сайжирсан бөгөөд эмчилгээ хийлгэж байгаа аж.

Мариана Бразилын Белу-Оризонти хотод төрж, Салвадорт өсжээ. Тэрбээр 14 настайдаа 470 хүүхдээс шилдэг 4-т шигшигдэн ОХУ-ын Их театрын сургуульд орсон байна.

Бүсгүй 2006 онд Их театрын анхны бразил балетчин болж, «Симфония псалмов», «Зимняя сказка», «Баядерка», «Щелкунчик» болон «Сильфида» бүжгэн жүжигт тоглох болжээ.

Мариана “Аргументы и факты”-д өгсөн ярилцлагадаа “Би Бразил руугаа буцна гэж боддог байлаа. Мэдээж хайр миний амьдралын олон зүйлийг өөрчилсөн. Би Оросод дээд боловсрол эзэмшсэн. Гэхдээ Бразилд энэ нь эрэлт хэрэгцээгүй. Би бүжгийн багш. Оросын театрын дээд сургуулийг төгссөн” гэж ярьсан.

Бүсгүй Оросын балетын од Никита Капустинтай үерхдэг бөгөөд “Бид хүүхэдтэй болох талаар одоогоор бодсон зүйл алга. Ажиллах хэрэгтэй байна. Хүүхэдтэй болоход эрт байна. Эхлээд балетаа бодно, дараа нь бусад зүйлийг бодно” гэж ярьж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top