Улаанбаатар театр, Маппет театрын хамтын бүтээл "Намайг дурсаарай КОКО" хүүхдийн жүжиг тоглоход бэлэн болжээ.
Мексикийн уламжлалт баяр дээр үндэслэн “ Pixar Animation Studios” студийн хүүхдийн уран зөгнөлт “Коко” хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн жүжгийг найруулагч М.Лхагва найруулжээ. Таваас дээш насны бяцхан үзэгчдэд зориулсан жүжигт гэр бүлийнхээ урлагийн эсрэг бат зогсох хатуу хоригийг үл харгалзан хөгжимд дурласан Мигель хүүгийн адал явдлыг өгүүлнэ. Өөрийн хүслийг биелүүлэхээр Мексикийн уламжлалт гитар хөгжмийн наадамд оролцохоор явж байгаад сүнсний ертөнц рүү нэвтэрснээр түүний адал явдал эхэлнэ. Олон жилийн туршид жинхэнэ од болох мөрөөдөлтэй явсан бяцхан хүүгийн урлагийн авьяас болон сүнсний ертөнцийн гайхамшигт аяллыг хэрхэн өрнөхийг хүрэлцэн ирж үзээрэй.
Мексик соёлын гайхамшгийг харуулсан найруулагч, зураачийн сонирхолтой шийдлийг чадварлаг жүжигчдийн гүйцэтгэл, өнгөлөг тайз, аялгуут хөгжим, уран бүжгийн хамт үзэх боломжийг бүү алдаарай.
"Намайг дурсаарай КОКО" хүүхдийн тавдугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд Улаанбаатар театрын тайзнаа. Зургаадугаар сарын 01,02 -ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах “БӨМБӨРЦӨГ ТЕАТР”-т тоглоно.
Тасалбарын үнэ 30.000 төгрөг гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )