"Би ч гэсэн жаргамаар байна" жүжиг орон нутгаар аялна

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 07

Оросын нэрт зохиолч В. Красногоровын бүтээл "Би ч гэсэн жаргамаар байна" уянгын драм жүжиг орон нутгаар аялан тоглох гэж байна. Тус жүжиг нь Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 2010 онд нээлтээ хийж, 2018 онд дахин тоглогдож, 2022 онд мөн тайзнаа тавигдсан билээ.

"Би ч гэсэн жаргамаар байна" жүжиг есдүгээр сарын 14,15-нд Увс аймгийн Улаангомд, 17-нд Завхан аймгийн Тосонцэнгэлд, 19-нд Архангай аймгийн Цэцэрлэгт, 21-нд Өвөрхангай аймгийн Хархоринд тус бүр тоглоно. Тус жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтггэлтэн Н.Наранбаатар ажиллаж, гол дүрд жүжигчин Н.Ялалт, МУГЖ, Ж.Оюундарь, жүжигчин М.Тогтохжаргал, Г. Ганбат нар тоглож байна.

Нэгэн амралтын өдөр гэр бүлийн хоёр хуримын ойгоо тэмдэглэхээр дотны найзуудаа гэртээ урьж буйгаар энэхүү жүжиг эхэлдэг. Гэтэл тэднийд уригдсан хоёр нь үнэндээ эхнэрийнх нь сайн найз дүү бүсгүй, нөхрийн сайн найз дүү залуу хоёр бус харин нууц амрагууд нь байна. Үнэн хэрэгтээ эхнэр нөхөр хоёрын тэмдэглэлт хуримын ой ч гэсэн хэн хэнээсээ уйдсан хоёрын уйтгартай амьдралыг ёжтойгоор харуулсан инээдэмтэй жүжиг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top