ФОТО: “Байды юу өгүүлэв ...”

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 02

Урлагийн гавьяат зүтгэлтэн, Урчуудын эвлэлийн шагналт зураач, шог зургийн нэрт мастер Ц.Байдыгийн “Байды юу өгүүлэв ...” шог зургийн үзэсгэлэн Олон улсын инээдмийн баярыг угтан Монголын уран зургийн галерейн их танхимд өчигдөр /2019.04.01/ дэлгэгдлээ.

Шог зураг нь тухайн нийгэм, цаг үеийн эмзэг сэдвийг хөндөн, хүн ба хүний амьдралын хөгтэй дүр төрхийг хошин хэрнээ, ёж шүүмжлэлт байдлаар илэрхийлж, нийгэм, улс төр, цаг үеийн толь болж байдаг билээ.

“Байды юу өгүүлэв ...” үзэсгэлэнд Монголын уран зургийн галерейн алтан сан хөмрөгт хадгалагддаг хуучны зургуудаас гадна уран бүтээлчийн сүүлийн үеийн бүтээлүүдийг нэг дор дэлгэн олны хүртээл болгож буйгаараа онцлог байлаа. Үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 4-ний өдрийг хүртэл үзэгч олныг шог зургийн ертөнцөөр аялуулах болно

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top