Дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан 200 гаруй уран бүтээлчийн уран зураг, баримал, фото зураг, инстоляци чиглэлийн бүтээлээс бүрдсэн "НордАрт- 2019" үзэсгэлэн ХБНГУ-д 21 дэх удаагаа зохиогдох гэж байна.
Үзэсгэлэн тавдугаар сарын 31-нээс аравдугаар 13-ний өдрүүдэд үргэлжилнэ. Нэр хүнд өндөртэй энэхүү үзэсгэлэнд Монголын 22 уран бүтээлч оролцохоор шалгуур хангаад байна.
Үзэсгэлэнд 102 улсын 3000 гаруй уран бүтээлч бүртгүүлжээ. Энэ жилийн онцлох орноор Франц улс шалгарсан. Мөн "НордАрт" тусгай хөтөлбөрийн хүрээнд Хятад, Монгол Улсын бие даасан павильонууд Германд зочилно. 2019 онд "НордАрт" болон Монгол Улсын хамтын ажиллагааны 5 жилийн ой, Монгол Улс, ХБНГУ-н хооронд дипломат харилцаа үүсч хөгжсөний 45 жилийн ой тохиож байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Germanii yamar hotod boloh yum bol doo ingej ch medeeldeggui bh shuu