Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 140 дүгээр чуулган Катар улсын Доха хотноо энэ сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн чуулганд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Ц.Цогзолмаа, Б.Саранчимэг, Г.Солтан, Н.Учрал нар эх орноо төлөөлөн оролцож байгаа юм.
Ассамблейн чуулганд оролцохоор 160 орноос парламентын гишүүн, НҮБ болон бусад олон улсын байгууллагын шинжээчид, парламентын ажилтан, зөвлөх, Элчин сайдын яамдын төлөөлөгч 2000 хүн оролцож байгаа аж. Эдгээрээс тоон агуулгаар нь авч үзвэл парламентын дарга 80, дэд дарга 40 оролцож байгаа нь чуулганы цар хүрээ, ач холбогдлыг илтгэж байна. Ассамблейн үеэр УИХ-ын гишүүн Н.Оюундарь ОУПХ-ны Энх тайван, аюулгүй байдлын байнгын хорооны Удирдах зөвлөлд сонгогдсон юм.
Олон Улсын Парламентын Холбооны Ази-Номхон далайн бүлгийн хуралдаанаар чуулганаар хэлэлцэн батлах ОУПХ-ны дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлт болон бусад асуудал, тогтоолын төслүүдэд баримтлах парламентуудын байр суурийг нэгтгэлээ. Ирэх тавдугаар сард ОУПХ-ны Ази, Номхон Далайн бүлгийн Тогтвортой хөгжлийн асуудлаарх хоёрдугаар чуулга уулзалт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болно.
Сэтгэгдэл ( 3 )
Manai nutgaas garsan baliar avgai chamaig ahij odoo harhaar durgui hured bhin
hulgaich nar zailuul. ihenh n jduchid shiv de. tsaichihsan. uur yu ch helehev de.
huurhi yu hiij yamar gaviya biguulj yavaa yum bol Shal demii zugaalj yvna shte