Татвараас зайлсхийхийн тулд давхар гэрээ байгуулдаг байсан нь тогтоогдож, Хятадын шүүхээс 883 сая юанийн торгууль төлөх шийтгэл хүлээсэн алдарт жүжигчин Фань Бинбин кино урлагтаа эргэн ирэхээр болжээ.
Хэрэгт холбогдсоноор кино, телевизийн дэлгэцнээс алга болоод байсан тэрбээр Коммунист нам, ард түмнээсээ албан ёсоор уучлал гуйж байсан билээ.
Найруулагч Саймон Кинберг энэ жил зураг авалтаа эхлэх “355” кинондоо Бинбинийг урих бодолтой байгаагаа урлагийн хүрээнийхний дунд цухуйлгасан байна. Энэ киног өнгөрсөн жилийн Каннын кино наадмын үеэр танилцуулсан бөгөөд Фань Бин Бин, Жесика Честейн, Лупита Нионго, Марион Котийяр, Пенелопа Крус нар тагнуулчдын дүр бүтээнэ гэж зарлаж байлаа. Мөн найруулагч Ли Юй Фань Бинбинтэй удахгүй хамтран ажиллана гэж олон нийтийн сүлжээгээр мэдэгдэл хийсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )