Хятадын эдийн засаг гэнэтийн бэлэг барилаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 17

Энэ оны эхний гурван сарын байдлаар, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 6.4 хувьд хүрч, эдийн засагчдын дэвшүүлсэн хүлээлтээс /6.3 хувь/ давжээ.

Бээжин эдийн засгийн өсөлтийг дэмжих үүднээс татварын хэмжээг бууруулж, өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авсан юм. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг худалдааны дайн болон дэлхийн зах зээл дээрх Хятадын бараа, бүтээгдэхүүний эрэлт буурсны улмаас удааширч, дэлхийн эдийн засагт тодорхой нөлөөлөл үзүүлсэн.

Өнөөдөр /2019.04.17/ гаргасан статистикийн мэдээллээс үзвэл, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 8.5 хувь, жижиглэнгийн худалдаа 8.7 хувьд хүрч тус тус өсчээ.

Хятадын засгийн газар дотоодын хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top