Цар тахлын улмаас Хятадын ДНБ 6.8 хувиар буурчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 17

Дэлхий дахиныг хамраад буй цар тахлын улмаас энэ оны эхний гурван сарын байдлаар БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 6.8 хувиар буурчээ. Хятадын Статистикийн газрын мэдээллээр, өнгөрсөн оны эхний улиралд эдийн засгийн өсөлт нь 6.4 хувьтай гарч байжээ. Энэ оны эхний улиралд Хятадын ДНБ 20.65 их наяд юанийн үзүүлэлттэй гарсан байна. Энэ хугацаанд газар тариалангийн салбарын өсөлт 3.2 хувиар буурч 1.02 их наяд юань, аж үйлдвэрийн салбар 9.6 хувь, үйлчилгээний салбар 5.2 хувиар тус тус буурчээ.

Мөн хугацаанд нэг хүнд ногдох бодит орлого жилийн дүнгээр 3.9 хувиар буурч, 8 561 юань болсон бол хөдөө орон нутагт 4.7 хувиар буурсан байна.

Хятадын хүн амын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ 23.5 хувиар буурч, 362.7 тэрбум юаньд хүрчээ. Түүнчлэн, хүн амын хувцас, гутлын худалдан авалт 32.2 хувь, гэр ахуйн цахилгаан хэрэгслийнх 29.9 хувь, үнэт эдлэлийнх 2.9 хувь, гоо сайхны барааны худалдан авалт 13.2 хувиар тус тус буурчээ. Харин эмийн хэрэглээ 2.9 хувь, ундаа 4.1 хувь, хүнсний бүтээгдэхүүний худалдан авалт 12.6 хувиар тус тус өсжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top