Нийслэлийн Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг уурхайд осол гарч, гурван хүн нас барж, нэг хүн гэмтжээ. Улмаар дүүргийн онцгой байдлын алба болон цагдаагийн алба хаагчид ослын газарт ажилласан байна. Гэвч цооногт орж дарагдсан иргэдийн гурав нь газар дээрээ амиа алдсан байсан бол нэг иргэн амьд үлдсэн байна. Амиа алдсан иргэд 27-47 насны залуучууд байжээ. Осол 20.00 цагийн үед гарч, цагдаагийн байгууллагад дуудлага иржээ.
Иргэдийн мэдээлж буйгаар тус уурхай нь "Эрдэнэ хөгжил" гэх хятад эзэдтэй уурхай гэнэ. Үйл ажиллагаа нь хаагдсан ч 14 хоногийн өмнөөс ажиллаж эхэлсэн бөгөөд иргэдийн зүгээс хаалгах талаар холбогдох газруудад удаа дараа хандсан ч ийнхүү хаахгүй байсаар гурван хүний аминд хүрсэн гэв.
Сэтгэгдэл ( 1 )
нийслэлийн Мэргэжлийн хяналтын дарга уурхайг хаах ёстой гээд асуудал тавьж байхад олон юм донгосоод ажлаа хийдэггүй тэнэг мангараар нь дуудаад байсан бөгс долоогч нар яагаад хуцахаа байчих ваа. Уурхайн эзэд гээд ажил олгогч нар нь одоо дахиад хуцаач. 4 хүн дарагдаж 3 үхчихлээ. Ажлын байраа хамгаалаач ажил байр олгогч уурхайн эздээ.