Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс Тавантолгой” компанийн Баруун цанхийн уурхайд хоёрдугаар сарын 5-ны өдөр осол гарч, нэг хүн амь насаа алджээ.
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, “Эрдэнэс Тавантолгой” компанийн туслан гүйцэтгэгч “Алт арвай” компанийн ажилтан ээлжийн оператороор гарч байсан ба тухайн бульдозер эвдэрч, улмаар оператор нь техникээ засахаар ажиллаж байгаад хүнд техникт дарагдаж, нас барсан гэх. Уг ослыг хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас үүдсэн гэж урьдчилсан байдлаар дүгнэж байгаа аж.
Хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл ( 0 )