ДАРХАН: Шохойн чулууны үйлдвэрт осол гарч, нэг хүний амь нас хохирчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 05 сарын 14

Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг шохойн чулууны үйлдвэрт осол гарч нэг хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч амралтын өдөр буюу тавдугаар сарын 12-ны өдөр гарчээ.

Хэргийг тодруулбал, тус аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн нутагт дэвсгэрт байх “Мөнх-болор Эрдэнэ” компанийн шохойн чулууны үйлдвэрт, уурхайн ажилтан 40 настай эрэгтэй М ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ халуун чулуунд дарагдаж газар дээрээ нас барсан байжээ. Энэхүү хэргийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа ба урьдчилсан дүгнэлтээр хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсаны улмаас хүний амь нас хохирсон гэдгийг тогтоожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top