Л.Эрдэнэчулуун: Хүний аминаас үнэтэй лиценз гэж байхгүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 04 сарын 05

Налайх дүүрэгт нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “Сүмбэр худаг” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар болсон талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

НМХГ-ын улсын байцаагч нар өнгөрсөн сарын сүүлээр Налайх дүүрэгт нүүрс олборлох тусгай зөвшөөрөл бүхий 22 ААН-ийг шалгасан. Үүнээс “Сүмбэр худаг” ХХК нь нөхөрлөл байгуулж ажиллахдаа, ажилчидтайгаа хөдөлмөрийн аюулгүй байдлын гэрээ байгуулаагүй зөрчил илэрчээ. Иймд тус нөхөрлөлийг байгуулсан “Сүмбэр худаг” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналаа Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэхээр болжээ. Энэ талаар НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун  “Хүний амь наснаас үнэтэй лиценз гэж байхгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй уурхайн лицензийг цуцлах хэрэгтэй. Хууль бус үйл ажиллагаа явуулчихаад олон хүн ажилгүй боллоо гэж ярих шаардлагагүй. Нөхөрлөлийн гэрээндээ, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах заалтыг тусгасан байх ёстой” гэлээ.

Налайх дүүрэгт сүүлийн 10 жилд нүүрсний уурхайн 137 ослоос 274 хүнийг аварсан бол, 126 хүн амиа алджээ. Тус дүүрэгт өнөөдрийн байдлаар, “Сүмбэр худаг” ХХК, "Таван шүтээн" ХХК, "Хэлтрэгэ" ХХК зэрэг компанийн талбайд есөн нөхөрлөлийн 83 бичил уурхайд 590 иргэн нүүрс олборлож байна. 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.114.86) 2019 оны 04 сарын 07

Лидер эмэгтэй СХД тамгийн дарга бсан маш мундаг төрийн албан хаагч их олон хүнийг ажил сургасан цэгцтэй хариуцлагатай шударга ёс суртхуунтай хий гаргадагүй л төрийн албан хаагч да олон түмэн мэднэ

0  |  0
zochin (43.228.131.90) 2019 оны 04 сарын 06

uursduu лицензээ zardag biz dee bugd luibarchid

0  |  0
zochin(43.228.131.90) 2019 оны 04 сарын 06

ene abgai ingeed l orilj baih yum daa galzuu amitan

0  |  0
zochin(43.228.131.90) 2019 оны 04 сарын 06

ene abgai ingeed l orilj baih yum daa galzuu amitan

0  |  0
Eee staa(45.41.132.133) 2019 оны 04 сарын 06

Mundag mundag kkk gehdee ene zurag haraad l tsochloo. Ovoo uudag ania yu da ain? Tsarai zus evgui boljee gej... esvel er bolj huvirch hga bha kk, saltaind ni yum urgaj baij magad shuu

0  |  0
иргэн(112.72.12.7) 2019 оны 04 сарын 07

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ ОСОЛ ГАРАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ УУРЭГТЭЙ.

1  |  0
Зочин(59.153.114.86) 2019 оны 04 сарын 06

Харин ч мундаг эмэгтэй муухан эрчүүдээс л дээр зоригтой шударга

0  |  0
эр хүн(202.21.109.100) 2019 оны 04 сарын 07

Өнгөрсөн хойно нь дандаа дүвчигнөж байх юм Өмнө нь юу ч хийхгүй

1  |  0
зочин(139.5.219.99) 2019 оны 04 сарын 05

энэ тэнэг бууны нохой авгай зайлаасай

0  |  0
zochin(192.82.65.224) 2019 оны 04 сарын 05

zov shd ee hunii aminaas untei litsents gej yu bdin bee ene darga huuhen zuv yum yarij hiideg shuu

0  |  0
иргэн(103.57.94.115) 2019 оны 04 сарын 07

ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр том дуугаар сүртэй авч бна урд хийж байхгүй ....

1  |  0
Зочин(202.126.89.156) 2019 оны 04 сарын 05

Яг үнэн

0  |  0
Top