Уурхайд осолдсон ажилтны цогцсыг гаргаж чадаагүй байна

2019 оны 05 сарын 26

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарангийн аманд алтны шороон ордны ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Пентатерра” ХХК-ийн уурхайд ажиллаж байсан ажилтан 6 метр гүн тогтсон ус руу машинтайгаа унаж осолдон, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар мэдээлсэн билээ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу!

Осолдсон ажилтны цогцсыг өнөөдрийг хүртэл гаргаж авч чадаагүй байгаа талаар МХЕГ-аас мэдээллээ.

Одоогоор онцгойгийн алба хаагчид насосоор ус шавхаж байгаа ч үр дүн удаан байгаа тул далан сэтлэх арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байна. Даланг сэтлэхийн тулд уурхайн ойр орчмын айлуудад сэрэмжлүүлэг зөвлөмж хүргэх зэрэг ажлыг өрнүүлж байгаа аж.
 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top