Хэнтий аймгийн Батноров сумын VII багийн нутагт үйл ажиллагаа эрхэлдэг “Баялаг бэрх” нөхөрлөлийн жоншны уурхайн ажилтан өнгөрөгч 21-ний өдрийн шөнө шороонд даруулж нас баржээ.
Иргэнийг осолдсон талаарх дуудлага мэдээллийг авсан аймгийн Онцгой байдлын албан хаагчид, цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнтэй хамтран газар дээр нь хяналт шалгалт хийсэн бөгөөд 50 гаруй насны эрэгтэй хүн, хөдөлмөр аюулгүй байдлаа хангаагүй буюу бэхэлгээ хийгээгүйн улмаас шороонд даруулж амь насаа алдсан гэх эхний дүгнэлтийг гаргасан байна.
Сэтгэгдэл ( 0 )