Хятад улсад найман уурхайчин газар доор гацаад байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 17

БНХАУ-ын зүүн хойд Хэйлонжан мужид төмрийн хүдрийн уурхай өнөөдөр өглөө усанд автсаны улмаас найман уурхайчин газар доор гацаад байна. 

Синьхуа агентлагийн мэдээлснээр, осол баасан гарагийн өглөө 03.00 цагийн орчим болсон бөгөөд тэр үед газар доор 43 уурхайчин ажиллаж байжээ. Одоогийн байдлаар 34 хүн уурхайн гүнээс гаргаж чаджээ.

Газар доор үлдээд байгаа найман уурхайчныг аврах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд уурхайчдыг аврахаар 300 аврагчид дайчлагдан ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top