Өнгөрсөн амралтын өдөр гудамжинд байршуулсан сурталчилгааны самбар унаж, хүн гэмтээсэн байна.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайвны гүүрний орчимд байршуулсан “Силк капитал” компанийн сурталчилгааны самбар унаж, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай 20 настай эмэгтэйн хөлийг гэмтээжээ.
Тухайн иргэн эмнэлгийн байгууллагад хандсан гэх ба одоогоор зөөлөн эдийн гэмтлийн оноштойгоор эмчлүүлж байгаа аж.
Харин “Силк капитал” компанийг стандартын дагуу, зохих зөвшөөрөлтэйгөөр, аюулгүй байдлыг хангасан сурталчилгааны самбар байршуулсан эсэхийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Тус компани нь үндэсний хувцас үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд урлаг соёлынхон болон улс төрчдөд ихэвчлэн үйлчилгээ үзүүлдэг байна.
Сэтгэгдэл ( 0 )