Онгоцноос унаж гэмтсэн хүү амьсгал хураажээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 01 сарын 10

Гэмтэл, согог судлалын үндэсний төвд өндрөөс унаж гэмтсэн өсвөр насны хүүхэд хүргэгдэн ирж, эмчлүүлж байгаад нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.

Энэ тухай тодруулахад, өнгөрөгч 2019 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр "Чингис хаан" Олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрөхөөр бэлтгэж байсан нэр бүхий авиа компанийн ... тоот нислэгийн зорчигч, 14 настай эрэгтэй хүүхэд өндрөөс унаж гэмтэн, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд яаралтай түргэн тусламжаар хүргэгдэн иржээ.

Гэмтсэн хүү тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт арав хоног эмчлүүлсний эцэст гэмтлээ даалгүй амьсгал хураажээ.

Хэргийг Тээврийн цагдаагийн албаны Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Бидэнд олдсон мэдээллээр, хүүг унаж гэмтэх үед авиа компанийнхан ар гэрийнхэнтэй нь тохиролцсоны үндсэн дээр цагдаа, хуулийн байгууллагад мэдэгдээгүй гэх ба эмчилгээний зардлыг бүрэн даахаар тохиролцоод байсан аж.

Харамсалтай нь, хүү амиа алдсан тул хуулийн дагуу цагдаагийн байгууллага шалгаж байгаа ба талийгаачийн эмнэлгийн дүгнэлт, актуудыг эд мөрийн баримтаар хураан авч, хэрэг гарахад байсан гэрчүүдээс тайлбар, мэдүүлэг авч эхэлжээ.

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hhhh(122.201.23.44) 2025 оны 03 сарын 13

yaj huuruh gej bsn ongotsnoos huhed unadag ymb soliortson ymb

1  |  0
www(182.160.38.27) 2025 оны 03 сарын 13

hvvhediinhe ami nasaar tohiroltsoj l bdag baliar etseg eh bnada

4  |  0
Зочин(150.129.143.125) 2025 оны 03 сарын 13

Яаж ч бодсон, онгоц хөөрөхдөө зорчигчидоо бүгдийг суулгаж бүртгээд хаалгаа хааж, суудлын даруулгыг хийлгээд хэдэн минут болоод аюулгүй ажилгааны дүрмээ танилцуулаад хөөрөх бэлтгэлд орж дараа нь замаар хурдаа авч давхиад хэсэг хугацааны дараа хөөрдөг. Зогсож бгаад шууд дээшээ хаалгаа онгорхой нисдэг болчихоо юу? Бодит мэдээлэл тавихгүй бол өөрсдөө хэрэгт орно шүү сэтгүүлчээ.

11  |  0
зочин(202.9.46.15) 2025 оны 03 сарын 13

хөөрөх гэж байгаа онгоцны бүх хаалга түгжээтэй баймаар юм. Шал нь цоорхой байна гэж үгүй. Яахаараа унадаг юм. Энд өөр ямар нэг учир байна даа

2  |  0
N(59.153.113.249) 2025 оны 03 сарын 13

Дуугуйны хэсэгт талийгаач суусан байж болох. Манайд урьд нь бас хүүхдүүд дугуй хураагддаг хэсэгт нууцаар сууж байгаад нас барсах хэргүүд гарч байсан

2  |  0
пүүж(103.212.118.169) 2025 оны 03 сарын 13

Энэ пейж хуудас худлаа хандалт авахын тулд хачин юм бичхийнмаа. Ядаж бичих гэж байгаа асуудлынхаа учрыг олж бичимээр юм.

2  |  0
Худап(110.164.195.153) 2025 оны 03 сарын 13

Худлаа мэдээлэл бичихээ болиочээ

2  |  0
ZOCHIN(124.189.133.142) 2025 оны 03 сарын 13

ONGOTC N TCOORONHOITO BJLDEE ,YNZ N TER NUHEER N GOOJOOD UNAJ.DARAA N TED NUHEE N BUGLUJ . IIMERHUU L DUR BUUJIINADAA.\n

3  |  0
Z(66.181.161.43) 2025 оны 03 сарын 13

Yadaj ongotsond suugd vzdee setguulch huuhen yamar avtobus bishdee tgd huurj bhad 1 buugad uz

4  |  0
matilda(197.234.221.19) 2025 оны 03 сарын 13

Hello mrs and lord\nWe are a financial structure that offers loans between individuals to enable them to realize their dreams.\nIf you have a personal project; Or need financing.\nIf you are interested, contact us directly and tell us the amount you want to borrow and the repayment term.\nContact us by email: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

1  |  1
нэр(202.21.108.171) 2025 оны 03 сарын 13

хүн унахаар цоорхой юм уу

1  |  0
Erguu malnuud(112.96.179.227) 2025 оны 03 сарын 13

Etseg eh ni yugaa hiij bsim boldoo?

1  |  0
Зочин (202.9.40.165) 2025 оны 03 сарын 13

Онгоц хөөрөхдөө хаалгаа хаагаад хөөрнө биз дээ яахаараа хүн унадаг юм ойлгосонгүй

2  |  0
utgagui(122.201.22.30) 2025 оны 03 сарын 13

huuruh gej bsan ongotsnoos yaj hun unahiin haalgaa haagaagui bsan yumuu bidit medeelel taviach

3  |  0
Зочин(202.9.46.116) 2025 оны 03 сарын 13

Шал худлаа мэдээлэл байна.

1  |  2
Зочин(202.70.33.242) 2025 оны 03 сарын 13

Сэтгүүлч хүн байж үнэн зөв баримттай мэдээлэл оруулж бичээч!!!! \n

1  |  0
zochin(122.201.23.84) 2025 оны 03 сарын 13

ойлгосонгүй. Яахаараа хөөрөх гэж байсан онгоцноос унасан юм бэ. Сэтгүүлчээ бингодохоо болиоч

2  |  0
Баяр(103.111.68.3) 2025 оны 03 сарын 13

Тодорхой бичээ. Аль компанийн онгоц байсан, яаж байгаад унасан гэх мэт. Худлаа үнэн нь мэдэгдэхгүй юм бичээд.

1  |  0
Амө(202.126.88.60) 2025 оны 03 сарын 13

Цоорхой онгоц юм уу

2  |  0
Дашцэрэн Дашдэлэг(202.179.25.134) 2025 оны 03 сарын 13

трапнаас унасан байлгүй дээ

1  |  0
G(64.119.26.61) 2025 оны 03 сарын 13

Taliigch huugiin buruu

1  |  2
зочин(103.111.68.3) 2025 оны 03 сарын 13

нисэхэд хариуцлага байна уу ЕС -даа

2  |  3
Close menu