Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах орон сууцны дөрвөн давхраас хүн унаж гэмтсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Хэргийг шалгах явцад тус дүүргийн гуравдугаар хороонд байх ... тоот орон сууцны дөрвөн давхар руу Чингэлтэй дүүргийн харьяат 45 настай эмэгтэй С нь авирч байгаад хөл алдаж унасан байна. Улмаар дээрх эмэгтэйг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн бөгөөд тэрбээр одоог хүртэл ухаан ороогүй Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Сэтгэгдэл ( 3 )
хүн аалз юмуу хаашаа юм бэ
extrem sport ,
хмм ямар тэнэг үйлдэл вэ.40 хүрчихээд ухаан суудаггүй ээ.