Өндрөөс унах гэж байсан иргэний амь насыг хамгаалжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 03 сарын 25

Өчигдөр буюу гуравдугаар сарын 24-ний өдөр өндрөөс унах гэж байсан иргэнийг онцгой байдлын аврагчид аварчээ.

Тодруулбал, Нийслэлийн "Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Тайм тоуер” хотхонд байрны зургаадугаар давхрын цонхоор хүн унаж болзошгүй байна, хаалгыг нь онгойлгож өгнө үү" гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас онцгой байдлын газарт ирүүлжээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн аврах 105 дугаар ангийн алба хаагчид очиход тус байрны оршин суугч иргэн Б /42 настай, эрэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, гэрийнхээ цонхоор унаж болзошгүй байсан тул хаалгыг нь онгойлгож, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ээ(59.153.115.123) 2022 оны 03 сарын 25

26-р хорооныхон ширүүн дээ.Уур нь хүрвэл ниснэ шатаана эх нь хүүгээ эсвэл хүү нь эхийгээ нухчихна.Аръяа бал гэж

1  |  0
Z(202.9.46.230) 2022 оны 03 сарын 25

Aldart 26-r horoo

2  |  0
Top