УНТЭ-ийн дөрвөн давхрыг битүүмжилж, үзлэг хийж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 05 сарын 23

Өнөөдөр /2022.05.23/ Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн дөрвөн давхраас хүн унаж, нас баржээ.

Яг одоо цагдаагийн байгууллагаас хэргийн газрыг битүүмжилж, үзлэг шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд  нас барсан эрэгтэйн цогцсыг шүүхийн шинжилгээний хүрээлэнд хүргүүлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, талийгаач 52 настай эрэгтэй нь тус эмнэлгийн Дотоод шүүрлийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд эмнэлгийн дөрвөн давхрын цонхоор үсэрч, амь насаа хохироосон болох нь хяналтын камерын бичлэгээр нотлогджээ.

Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.47.36) 2025 оны 03 сарын 13

Хүний л амьдрал болсон хойно их стресс нээс өрнөөс энэ новшийн нийгмээс л болсон байх дөө

1  |  0
Зангараа(202.179.27.41) 2025 оны 03 сарын 13

Дотоод шүүрэл гээч юмнаас болсон юм сиш үү эмч нараа?

1  |  0
Zoc(202.126.88.180) 2025 оны 03 сарын 13

Esus shutdeg humuus ingej userdeg gej sonsson

2  |  0
зочин(66.181.188.23) 2025 оны 03 сарын 13

гэртээ очиж үхэхэгүй олон түмэнд үйлчилдэг газраас үсрээд байхдаа амьд явах нь эсэх нь хүний асуудал гэхдээ бас бодож үхмээр юм шигээ

6  |  0
Ааааа(202.21.108.236) 2025 оны 03 сарын 13

1р эмнэлгээс үсэрч байгаа хэд дэх тохиолдол вэ.

2  |  0
Close menu