Согтуурсан үедээ гэрийнхэнтэйгээ маргалдаж, өндрөөс үсрэхийг завджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 09 сарын 08

Өнгөрсөн шөнө согтуурсан иргэн цонхоор үсэрч, амь насаа хохироохыг завджээ.

Дүүргийн онцгой байдлын албанд "Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны ...  байрны есдүгээр давхрын цонхоор хүн унаж болзошгүй байна" гэх дуудлага оройн 23:52 цагт ирүүлжээ.

Дуудлагын дагуу, Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 00:08 цагт очиход тус байранд оршин суугч иргэн А/31 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, цонхоор үсэрч болзошгүй байсан тул дээврээс аврах олс ашиглан бууж, дотогш оруулан аюулгүй болгожээ. Дээрх иргэнийг тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.188) 2023 оны 09 сарын 10

Ингэжтэнэгтсэн хүн дахиад л ингэнэ.Өвчин шүү.Шар хаданд хэвтүүл.Яг хажуугаас нь салахгүй дагана гэж бргүй шүү.

1  |  0
Рлп(43.242.243.127) 2023 оны 09 сарын 10

Үсрэнэ л биз нэг хог шаарнаас сална биз ер нь тэгээд муусайн архичингуудад хамаг залуу сайхан насаа зориулан бж зовох ёстой юу ямар бас муу хадам

0  |  1
Зочин(139.5.218.162) 2023 оны 09 сарын 08

Монголчууд бүүр амар болжээ муудалцаад л цонхоор үсрнэ , эсвэл үсрэх гэж гэр бүлээ дарамтлана .

0  |  0
Зочин(202.9.40.181) 2023 оны 09 сарын 10

Иым ойр дотны хүмүүсээ тамлаж зовоосон юмнууд байхгүй болох нь дээр дээ. Солиотой зөвхөн өөриыгөө, амиа бодсон хүн хогнууд алга болвол таарна. Тамхи татдаг архи уудаг юмнууд нэг орцны байрны гудманд амьдардаг өрхүүдийг ч таыван байлгахгүй юм.

0  |  1
Top