Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд барьж буй “Хурд” группийн барилгаас хүн унаж, нас барсан хэрэг өчигдөр /2022.11.29/ гарсан байна.
Тодруулбал, тус группийн захиалгаар баригдаж байгаа “Хүннү-2222” хотхоны 219 дүгээр байранд барилгын ажил хийж байсан 35 настай эрэгтэй цахилгаан шатны хонгил руу унаж, амь насаа алджээ.
Талийгаач нь тус барилгын есөн давхарт шалны плита нааж байхдаа хөөсөнцөр хавтангаар тагласан байсан цахилгаан шатны хонгил руу хөл алдаж унасан гэх мэдээлэл байна.
Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрүүгийн хэрэг нээн, шалгаж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Hichneen hvnii amiar toglodogiin be ene barilgiin kampanud ni ayulgvj baidalaa hangaj ajilaach mongold amid uwah erh tvi ch alga…emnelgwtei neree
Hichneen hvnii amiar toglodogiin be ene barilgiin kampanud ni ayulgvj baidalaa hangaj ajilaach mongold amid uwah erh tvi ch alga…emnelgwtei neree
end zarim n saihan amidrax baixdaa
Hunii ami nasiig hamgaalj hudulmur hamgaalaltaa saijruulj uzeech