PSY-ийн тоглолтод ажилласан монгол ажилтан амиа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 08 сарын 01



Өчигдөр буюу долоодугаар сарын 31-ний өдөр БНСУ-ын дуучин PSY-ийн “Summer swag” тоглолтын тайзны ард ажиллаж байсан Монгол Улсын иргэн амь насаа алдсан хэрэг гарчээ.

Энэ хэрэг орон нутгийн цагаар 16.00 цагт гарсан бөгөөд монгол ажилтан тайзны лэд дэлгэцийг буулгахаар ажиллаж байжээ. Талийгаач нь тус тоглолтын арын албанд цагийн ажил хийж байхдаа 20 метрийн өндрөөс унаж амь насаа алдсан байна.

Энэ хэргийг Гангвон мужийн цагдаагийн газраас шалгаж байгаа ч ослын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа аж. Харин энэхүү ослын талаар PSY-ийн агентлаг мэдэгдэл гаргаж, талийгаачийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Наран(37.110.48.238) 2022 оны 08 сарын 01

Гэр бүлээ тэжээх гэж хүний газар гүний нутагт ажлын хүнд, аль эрслэлтэйг хийж яваад амиа алдсан хүмүүсийг үнэн өрөвдөх юмаа. Гүн эмгэнэл илэрхийльс. Хөөрхий сайн төрлийн авах болтугай.

0  |  0
Top