Өнөөдөр /2020:08:23/ 15.28 цагт хүн өндрөөс уналаа гэсэн дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад иргэнээс ирүүлсэн байна.
Шалгалтын явцад Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарны хороолол 27-р байрны урд эрэгтэй, 27 настай А гэгч унаж амь насаа алдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдож байна.
Хэдэн давхраас, ямар шалтгаан нөхцөлийн улмаас унасан зэргийг тогтоохоор хэргийн газар Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.