СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гар утас дэлбэрсний улмаас хүнд гэмтэж, гар нь тасарчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 01 сарын 14

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр гар утас дэлбэрсний улмаас нэг хүн хүнд бэртсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, Дорноговь аймгийн Айраг суманд гар утас дэлбэрч, хүн гэмтсэн гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлсэн байна. Дуудлагын дагуу шуурхай албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, Дархан аймгийн харьяат, 41 настай эрэгтэйн энгэрийн халаасанд байсан “Samsung Grand” маркийн гар утас дэлбэрсэн баЙжээ.

Ослын улмаас иргэний цээж гэмтэж, зүүн гар нь бугалга хэсгээрээ тасарчээ.

Одоогоор гэмтсэн иргэний эрүүл мэндийн байдал сайжирч байгаа ба аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Utas(103.57.95.109) 2020 оны 01 сарын 16

Za ymar granat tesreh bombog bishde gar tasaraad bhdaa yahaw dee..

1  |  0
zul(210.2.229.6) 2020 оны 01 сарын 15

olon ulsiin shvvxed ug

0  |  1
Санал(46.165.239.208) 2020 оны 01 сарын 14

Тийм шүү холбогдох газар нь мэдэгдэж эрүүл мэндийн хохирлоо төлүүлэх хэрэгтэй шүү.

0  |  0
Irgen(202.9.46.167) 2020 оны 01 сарын 18

Самсунг компанийг олон улсын шүүхэд өг ,бөөн мөнгө авна шүү

4  |  0
Top