“Траст трейд”-ийн лифтэнд хүн хавчуулагдаж, эмнэлэгт хүргэгджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 05 сарын 21

Өчигдөр буюу тавдугаар сарын 20-ны өдөр цахилгаан шатанд хүн хавчуулагдаж, эмнэлэгт хүргэгджээ.

Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “Траст трейд” компанийн ачааны цахилгаан шатны хаалганд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлага онцгой байдлын газарт иржээ.

Улмаар Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход, тус байгууллагын ажилтан 25 настай, эмэгтэй Э ачааны цахилгаан шатны хаалга болон нэгдүгээр давхрын тавцангийн хооронд зүүн хөлөөрөө хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргажээ. Эмэгтэйг Гэмтэл согог судлалын үндэсний төвд тээвэрлэн хүргэж, жижүүр эмчид хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Занга(202.179.27.41) 2022 оны 05 сарын 22

Одоо хөл яасан байх вэ?

0  |  0
Top