Украины шинэ Ерөнхийлөгч Монголтой гүн гүнзгий холбоотой

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 22

Украины хошин урлагийн жүжигчин, “Ард түмний үйлчлэгч” намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Владимир Зеленский сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтад иргэдийн 73.7 хувийн санал авчээ /2019.04.21/. Өдгөө 41 настай Владимир Зеленский ийн Украины одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенког ялж, тус улсын Төрийн тэргүүнээр сонгогдлоо.

Петр Порошенкод иргэдийн 24.5 хувь нь саналаа өгчээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд болсон эхний шатны санал хураалтаар Владимир Зеленский сонгогчдын 30 хувийн, Петр Порошенко 17.8 хувийн саналыг авч байсан юм.

Украин улсыг таван жил удирдах Владимир Зеленский “Та бүхнийхээ итгэлийг алдахгүй. Би хараахан албан ёсоор Ерөнхийлөгчийн ажлаа хүлээж аваагүй байна. Гэхдээ Украин улсын иргэн хүний хувьд Зөвлөлтийн дараах улсуудад хандаж хэлэхэд, биднийг хараарай, боломжгүй зүйл гэж байхгүй” гэжээ. Тэрбээр улс орноо авлигаас ангижруулах, Донбасст энх тайвныг тогтоох гэсэн гол уриатай Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн билээ.

Багадаа Монголд амьдарч байсан Владимир Зеленский нь эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.  Тэр манай улстай гүн гүнзгий холбоотой хүн гэдгээ “Гордон” цахим сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Ингээд түүний ярилцлагаас Монголтой холбоотой хэсгийг нь түүвэрлэн хүргэе.


ЗЕЛЕНСКИЙ: ХЭРЭВ НАМАЙГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОВОЛ ЭХЛЭЭД ДОРОМЖЛОН ГУТААНА,
ДАРАА НЬ ХҮНДЭЛНЭ, ТЭГЭЭД ЯВАХ БОЛОХОД УЙЛНА

 

-Эцэг, эх тань ямар ажил эрхэлдэг хүмүүс вэ?

-Аав маань профессор, ойлгомжтой хэлэхэд математикч. Нэг хэсэг аав компьютер техникт хэт дурлан, намайг ч уруу татаж билээ. Би үнэхээр энэ салбарт амьдралынхаа нэгэн хэсгийг зориулсан. Тэр үед энэ мэргэжлийг программчин гэдэг байлаа, харин одоо IT-технолог, программ зохиох, веб-дизайн гээд л. Аав юмыг тултал нь хийх бодолтой максималист хүн.

-Тэр нь танд удамшиж. Муу удамшил уу?

-Гэхдээ би талархаж явдаг.

-Харин ээж тань?

-Ээж минь насаараа инженер байсан хүн. Бид олон жил Монголд амьдарсан. Би дөрвөн жил орчим, харин аав 20 жил Монголд амьдарсан. Аав ЗХУ-ын шилдэг мэргэжилтний нэг байсан. Тэр уулын баяжуулах үйлдвэр бариад завгүй тул би багадаа бараг аавтайгаа уулздаггүй байлаа.

-Эрдэнэт үү?

-Тийм ээ, уулын баяжуулах үйлдвэртэй тэр хотод амьдарч байсан. Аав энэ талаар ярихыг надад хориглодог. Уг нь тэнд аавд зориулсан дурсгалын самбар байдаг гэсэн.

-Сонирхолтой юм...

-Аав маш олон эрдэмтэн бэлтгэж гаргасан хүн. Шавь нар нь эрдэмтэн, доктор болцгоож, одоо тэнд хятад мэргэжилтнүүдийг удирдаж байгаа.

-Монголд ямар байв?

-Би Эрдэнэтэд 4 жил амьдарсан. Сайн муу аль аль нь л байлаа. Эцэг, эх минь тэнд эрүүл мэндээ бүрэн алдсан.

-Хээр тал...?

-Тийм ээ, маш хэцүү уур амьсгалтай. Тэнд хоёр дэлгүүр байлаа. Зуны нэг өглөө аав намайг дэлгүүр явууллаа. Нартай сайхан байсан тул богино өмдтэй гараад явж байтал цас орж билээ. Ийм эрс тэс уур амьсгалаас болоод ээжийн бие муудсан. Ээж надтай хамт 4 жил Монголд амьдраад, ТУ-134 онгоцоор Украиндаа харьж байсныг би одоо болтол санадаг. Монгол яваад ирснийхээ дараа ээж ажил хийж чадахгүй болсон. Одоо 1600 гривений тэтгэвэртэй.

-Монголд байсан хүн монгол хэл сурсан биз дээ?

-Ямар ч байсан хэл амаа олоод л байдаг байлаа. Нет гэдгийг "Байхгүй” гэж хэлдэг байсныг санаж байна. Үнэхээр тэнд олон юм байхгүй байсан.

-Хаа сайгүй “Байхгүй” юу?

-Үнэхээр тийм. Ээж намайг гэртээ харьж ирээд хүмүүс гудамжинд тарвас идэж байна гэж ярьдаг хүүхэд байсан гэж хэлдэг. Тэнд тарвас идэх боломжгүй зүйл. ЗХУ уг нь Монголд мөнгө, эрдэмтэн мэргэжилтэн гээд л бүгдийг өгдөг байсан.


-Тарвас?

-Тарвас идмээр их санагддаг байлаа. Урт дараалалд зогсож байтал яг бидний өмнө тарвас дуусахад намайг цурхиртал уйлсан гэж ээж хэлж байсан. Харин худалдагч “Зүгээр ээ, сарын дараа дахиад авчирна” гэсэн. Гэхдээ би аавтайгаа хонины мах тугалган цаасанд ороогоод иддэг байснаа санадаг.

-Мах, тугалган цаас байсан хэрэг үү?

-Байсан. Би айраг ч ууж үзсэн.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗЕЛИНСКИЙД (59.153.115.226) 2022 оны 04 сарын 02

EЩУКРАЙН ОРОСЫН ХАРЪЯАНД БАЙЖ ХҮНИЙ ЭРХЭЭР ЖАРГАЖ БАЙСАН Ч МОНГОЛ ЭРХ ЧӨЛӨӨТ ТУСГААР ТОГТНОСОН АРД ТҮМЭН ТУЛ ӨӨРИЙН ЭРХЭЭР ЗОВЖ ЖАРГАЛТАЙ Л БАСЙАН БАЙГАА Ч ЮМДАА. уКРАЙН ШИГ ӨНӨӨ ҮЕД ОРОСТОЙ ЦУС НӨЖӨӨ ХОЛИЛЦОХДОО ТУЛААГҮЙ АМАР ТАЙВАН БАЙНА АА ЯДУУ Ч ГЭСЭН.

0  |  0
дорж(202.9.43.144) 2024 оны 10 сарын 09

Порошенко бол Украины ард түмний эсрэг ажилласан хүн. Сэм авгын заавраар улсаа хэд хувааж дайны гал өдөөсөн, цэргийн гэмт хэрэгтэн ч гэж болно.

0  |  1
Zochin (31.35.91.181) 2024 оны 10 сарын 09

Ukrainuud bol mongolchuudad durgui barag uzen yddag ard tumen chuu dee

1  |  1
иргэн(112.72.11.114) 2022 оны 02 сарын 24

Энэ залууг жүжигчин гэдэг утгаар хүлээн авч болохгүй,Улс төрийн нэрт зүтгэлтэн гэдгээр хүлээн авах ёстой. Хоёр дээд сургууль төгссөн Нийгмийн амьдралыг гүн гүнзгийн ойлгодог гайхамшигтай залуу байна. Энэ залуу чадна. Миний сэтгэгдэлийг Ерөнхийлөгч Зелинскийд дамжуулаж өгөөсэй хэмээн Монголд суугаа Украйны элчин сайдын яаманд хүсч буйг минь ёсоор болгоосой.

1  |  1
иргэн(112.72.11.120) 2023 оны 04 сарын 01

П.Порошенко нь Оросын эсрэг АНУ болон Европын холбоог турхирч цэрэг дайны байдалд оруулах нэн сонирхолтой этгээд. Украйнчууд их дайны гал усны гашуун зовлонг яс махаараа амссан ард түмэн тул Энх тайвныг эрхэмлэж хүн ардаа амар амгалан амьдруулах Зелинскийн бодлогыг украйнчууд олж харжээ. П.Порошенко фашист маягийн сэтгэлгээтэй эр болох харагддагшүү !!! Ерөнхийлөгч Зелинскийг аав ээжийнх нь хамт уриж Монголын төлөө эрүүл мэндээ үл огоорон 20 жил ажиласны төлөө ХГ-ны Улаан тугийн одон, ээжийг нь Алтан гадас одонгоор шагнах ёстой. Украйн аж үйлдвэрийн хүчирхэг орон

1  |  1
zochin(202.179.25.229) 2019 оны 04 сарын 22

sain etsiin buynaar erunhiilugch bolson bn shuu , etseg ni ydarsan olon mongolchuudad tusalsnii ach tus yum bish uu, aav eej bolon mongolchuudad bayrlaj yvaarai

0  |  0
a(202.179.25.60) 2019 оны 04 сарын 22

Gehdee tanai ukrain shig orosiin medeld oroogui tusgaar uls shuudee manaih chin. Odoo ired neg uzerei erh chuluug chi end mederneee gaigui hehe

1  |  0
Top