"Yahoo!Japan” цахим сэтгүүлийн газраас Хэйсэй эриний үед дуу хөгжмийн ертөнцийн Хатан хаан нь хэн байсан талаар санал асуулга явуулжээ. Хэйсэй эрин 1989 оны нэгдүгээр сараас 2019 оны тавдугаар сар хүртэл үргэлжилсэн билээ.
Санал асуулгад нийт 158 мянган хүн оролцож, дуучин Аюүми Хамасаки 78,7 мянган санал авч, бараг тал хувь буюу 49,8 хувийн саналаар тэргүүлсэн байна. Хоёрдугаар байрт Намиэ Амүро 64.2 мянган саналаар, гуравдугаар байрт Үтада Хикарү 6,3 мянган саналаар орсон байна. Үнэхээр Хэйсэй үеийг төлөөлсөн агуу гурван дуучин бүсгүй чансааг тэргүүлжээ.
Аюүми Хамасаки (78,7 мянга)
Намиэ Амэро (64,2 мянга)
Үтада Хикарү (6.3 мянга)
Бусад/мэдэхгүй (2.6 мянга)
Нишино Кана (1.9 мянга)
Айко (1,8 мянга)
MISIA (1.09 мянга)
Шийна Ринго (844)
Аимён (406)
Сэтгэгдэл ( 0 )