Б.Саранчимэг гишүүн тойргийнхоо иргэдтэй ээлжит уулзалтаа хийлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 04 сарын 22

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг сонгогдсон тойргийнхоо иргэдтэй өнгөрсөн ням гаригт  уулзаж, тойрогтоо хийж хэрэгжүүлсэн, цаашид хийх ажлаа танилцуулан, иргэдтэй санал солилцлоо. Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Хотын орлогч Ш.Анхмаа болон бусад албан тушаалтнууд оролцов.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Иргэдийнхээ нийгмийн хамгаалал, халамж, боловсрол, эмэгтэйчүүд, залуучууд болон байгаль хамгааллын асуудалд түлхүү анхаарал хандуулан энэ чиглэлээрх ажлын хэсгүүд болон хуулийн төслүүд дээр ажиллаж байгаагаа онцолсон юм.

Тойрогтоо хийх бүтээн байгуулалтын төсвийг улс болон нийслэлийн төсөвт суулгах чиглэлд идэвхитэй, санаачлагатай ажиллаж, өмнө нь суугдаж байгаагүй хэд дахин их хөрөнгө оруулалт батлуулснаас дурдвал хамгийн томд тооцогдох цэцэрлэг, гурван ээлжээр хичээллэж байсан сургуулийг хоёр ээлжтэй болгож чадлаа” гэсэн юм.

Мөн өөрийн сонгогдсон тойргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай байгаа эхо аппаратыг тус тус гардууллаа. Уулзалтад ирсэн иргэд тойрогтоо хийгдсэн ажилтай танилцсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид тойрогт хийгдэх ажлуудад өөрсдийн санал хүсэлтээ тавьлаа. Б.Саранчимэг нь сонгогдсон тойргийн иргэдтэйгээ байнгын эргэх холбоотой ажилладаг гишүүний нэг  юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.21.118.174) 2019 оны 04 сарын 22

hamgiin sul gishuun gehed bolno dooo!!yu ch hiihiig hysdeggyi !!!!dyyreg iin ajil hamgiin muu baihad yuch duugarsangyi !!!14 horooniii ahmadiin horoololiin hogiig hardaaa!!!

1  |  0
Top