Хүүхэд, өсвөр үеийнхэнд Монгол үндэстний урлагийн их өв санг түгээн дэлгэрүүлэх, эзэмшүүлэх, өвлүүлэх, сурталчлах, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх, харилцан суралцах, хамтран уран бүтээл туурвих Монгол улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын өвийг хүүхэд багачуудад өвлүүлж Монгол үндэстний соёл урлаг, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Монголын хүүхдүүд” Хүүхдийн урлагийн их наадмыг 21 аймаг, Нийслэлийн өсөн дүүргийн хэмжээнд гурван үе шаттай зохион байгуулж байгаа билээ.
Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд энэ сарын 1-20-ны хооронд I шатыг зохион байгуулж нийслэлийн хэмжээнд 1600 гаруй хүүхэд оролцсоноос II шатанд 322 авьяаслаг хүүхэд багачууд шалгарсан.
Нийслэлийн бүсийн II шалгаруулалтыг нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар Монголын Хүүхдийн ордонтой хамтран дөрөвдүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулав. Эндээс шалгарсан 44 авьяаслаг хүүхдэд III шатны шалгаруулалтад оролцох эрхийн бичгийг нь гардуулан өглөө.
Сэтгэгдэл ( 0 )