БСШУСЯ-аас Хятад улсад арилжааны чиглэлээр гаргах кино шалгаруулна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 25

Монгол Улс, Бүгд найрамдах Хятад ард улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2019 онд тохиож байгаа юм. Ойн хүрээнд соёл, урлагийн олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Тэдний нэг нь БНХАУ-д арилжааны чиглэлээр кино гаргах болсон явдал. Арилжааны чиглэлээр дээд тал нь тав хүртэлх киног гаргахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. 

Шалгаруулалтад оролцохыг хүсч буй уран бүтээлчид доорх линкээр орж, 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор мэдээллээ ирүүлэх ёстой аж. 

БҮРТГЭЛИЙН МАЯГТ ТАТАХ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top