79 нас хүрсэн Аль Пачиногийн алдарт 15 эшлэл

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 26

Америкийн алдарт жүжигчин Аль Пачино 79 нас хүрлээ. Тэр бол жинхэнэ эр хүний бэлгэ тэмдэг. Испанийн жүжигчин Хавьер Бардем “Би Бурханд итгэдэггүй ч Аль Пачинод итгэдэг” гэж хэлж байлаа.

Ингээд төрсөн өдрийг нь тохиолдуулан, Аль Пачиногийн алдарт 12 эшлэлийг толилуулж байна.

“Их зан, биеэ тоох сэтгэл бол чөтгөр шуламын зарц. Хэрэв чи тэднийг захирч чадахгүй бол тэд чамайг захирах болно”

“Амжилтад хүрэх нууц бол өөрөөсөө илүү хүнтэй харьцаж, өөрөөсөө хүчтэй хүндэй зодолдож, өөрийг чинь тоохгүй хүнд дурлаж, өөр хүн үхдэггүй газарт үхэх явдал юм”

“Эхний дүрэм – бууж өгч болохгүй. Хоёрдугаар дүрэм – эхний дүрмийг сана”

“Хэнд ч юу ч битгий тайлбарла. Тэд хүссэнээрээ л ойлгоно”

“Хүмүүс яагаад бисекс, ижил хүйстнүүдийг үзэн ядаад байдгийг би ойлгодоггүй. Эрэгтэй ч байна уу, эмэгтэй ч байна уу, хэнд дурлах нь хамаагүй. Чи дурлажээ – энэ л хамгийн чухал”

“Намайг өөдгүй новш, харгис хэрцгий гэж их муулдаг. Анхааруулья – үнэндээ би бүр муу хүн шүү”

“Амжилтад хүрэх түлхүүр бол хүсэл. Миний биенд хүсэл байнга асаж байдаг”

“Би хиймэл гар, хөлтэй хүн олны харсан. Харин хамгийн муухай нь хиймэл зүрх юм”

“Нэр алдарт дуртай байх нь дуртай нүгэл минь билээ”

“Америк дахь бүх италичууд эрлийз. Надаас бусад нь. Би жинхэнэ сицили хүн. Тэгэхээр надтай уулзахдаа та элдэв юм холиогүй жинхэнэ ориг архи ууж байна гэсэн үг”

“1970-аад он хөөрхөн хөвгүүдийн үе байлаа. Харин дараа нь би гарч ирсэн юм”

“Би Бурханаас унадаг дугуй гуйсан ч тэр өгөөгүй. Тэгэхээр нь би дугуй хулгайлаад Бурханд нүглээ наминчилсан”

“Спортоор хичээллэх шаардлагатай болжээ гэдгээ мэдрэнгүүтээ би буйдан дээр энэ мэдрэмжээ алга болтол хэвтдэг”

“Хоббиндоо цаг зарцуулах нь надад тэнэг санагддаг”

“Өөрийнхөө тухай ярих гэж бүү яар. Таны тухай яриа таныг гарсан хойно л эхэлнэ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хаха(66.181.161.107) 2019 оны 05 сарын 15

“Спортоор хичээллэх шаардлагатай болжээ гэдгээ мэдрэнгүүтээ би буйдан дээр энэ мэдрэмжээ алга болтол хэвтдэг” Над шиг л юм байна. Эсвэл би Пачино шиг ч юм уу хаха

0  |  0
zochin(202.9.43.145) 2019 оны 04 сарын 26

СУУТ ХЭ ХЭ

0  |  0
Top