“Avengers: Endgame” киног спойлердоод зодуулжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 29

“Хаадын тоглоом” цувралын сүүлийн бүлэг дэлгэцэнд гарч эхлээд удаагүй байна. Түрүүлж үзсэн нь цахим ертөнцөөр бусдадаа үйл явдлыг нь ярьж, уурыг нь баран, зарим хүн олон нийтийн сүлжээнд орохоо больж байгаа гэнэ.

Үзэх гэж байгаа киноных нь үйл явдлыг урьдчилаад хэлчихээр ямар ч хүний уур хүрэх нь мэдээж. Уур нь хүрсэн хүн юу хийх нь ч ойлгомжтой.

Яг ийм явдал Хонконгод болжээ. “Avengers: Endgame” кино энэ сарын сүүлээр нээлтээ хийсэн. Кино театрт тус киног үзээд гарч явсан нэг залуу дараагийн ээлжинд үзэх гээд хүлээж байсан үзэгчдийн дунд ороод чанга дуугаар киноны үйл явдлыг ярьж эхэлжээ. Ёстой амиа хорлосон үйлдэл гэхээс өөр юу хэлэх вэ. Уурлаж хилэгнэсэн хүмүүс залууг ухаан алдтал нь зодсон байна. Хэргийн газарт ирсэн цагдаа нар тэр залууг алуулах ч магадлалтай байсан гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.  

“Avengers: Endgame” бол нийтлэг баатрууд, хоорондоо холбоотой үйл явдлын хэлхээс болсон киноны сүүлийн анги. Бүтэн 11 жил энэ киноны фэнүүд адал явдлыг шимтэн үзэж, сүүлийн ангийг догдлон хүлээж байлаа. Гэтэл хэн нэг хорон санаат залуугаас болж, хамаг кайф нь алга болж байгаа юм.

Киноны найруулагч ах дүү Руссо "MARVEL”-ийн твиттер хуудсаар дамжуулан, үйл явдлыг урьдчилан ярьж, нэгнээ хорлохгүй байхыг хүссэн байна.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kunz(202.179.26.94) 2019 оны 04 сарын 29

chinese mentality

0  |  0
Top