ЗАСГИЙН ГАЗАР: Зарим газрыг тусгай хэрэгцээнд авна

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 05 сарын 01

Долоо хоног бүрийн лхагва гарагийн 08.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Тэгвэл энэ удаагийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 27 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Тухайлбал, Улсын нөөцөөс улаан буудайн үр гаргаж, нөхөн бүрдүүлэх тухай, Нийгмийн халамжийн сангийн өр төлбөр, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай болон Мал хамгаалах сангийн талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэхээр аж. Түүнчлэн Монгол Улсын Үндэсний сайн дурын илтгэлийн төсөл, Монгол Улсын Ерөнхий сайдын Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад ажилласан дүн, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах ордууд зэрэг асуудлаар танилцуулга хийгдэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top