"Циркийн урлаг -Хамтын ажиллагаа" зөвлөгөөн эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 01

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар хамтран циркийн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл солилцох, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашдын хөгжлийн гарцыг тодорхойлох, зорилготой “Циркийн урлаг - хамтын ажиллагаа” зөвлөгөөн өнөөдөр /2019.05.01/ эхэллээ.

Зөвлөгөөнд Монголын циркчдийн холбоо, монголын мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбоо, шинэ цирк төв, хадгаа цирк, аса цирк, залуу циркчдийн холбоо зэрэг циркийн мэргэжлийн холбоодын төлөөлөл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, гадаад харилцааны яам, оюуны өмчийн газар, Монгол Улсын консерваторийн цирк, бүжгийн урлагийн сургууль зэрэг төрийн байгууллагын төлөөлөл 70 гаруй хүн оролцож байна. 

Зөвлөгөөний хүрээнд “Соёлын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт”, “Мэргэжлийн боловсролын сургалтын асуудал”, “Монгол Улсын гадаад сурталчилгаа - циркийн урлаг”, “Циркийн урлагийн урын сан, үйл ажиллагааны өнөөгийн байдал”, “Циркийн уран бүтээлчдийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хамгаалал”, “Циркийн сургуулийн сургалтын бодлого”, “Шавь сургалтын хэрэгцээ, шаардлага” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл танилцуулга хийгдэж “Циркийн урлагийн хөгжлийн асуудал” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байгаа юм. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top