Ерөнхийлөгч тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын удирдлагуудад үүрэг, чиглэл өгөв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 05 сарын 01

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өглөө.

Энэ үеэр үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын 2018 онд хамтран хэрэгжүүлсэн нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний тайлан мэдээг сонсож, 2019 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг шинэчлэн баталсан асуудлаар ярилцав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэчилсэн төлөвлөгөөнд тусгагдсан асуудал нэг бүрийг анхнаас нь үр дүнтэй хэрэгжүүлэх, байгууллага хоорондын ажлын уялдааг хангахад онцгой анхаарал хандуулж, нягт хамтран ажиллахыг чиглэл болголоо.

Эх сурвалж: President.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top