Н.Сарангэрэл: Хулгай хийсэн охиныг зүсээ хувилгаад явж байхад нь баарнаас барьсан

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 05 сарын 02

Гэрийн үйлчлэгч нь ажиллаж байсан айлаасаа өндөр үнэ бүхий эд зүйлс хулгайлж, оргон зайлсан хэрэг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 29-ний өдөр нийслэлийн Баянзүрх дүүрэгт гарсан байна. Сэжигтэн эмэгтэй нь агентлагаар зуучлуулан тухайн айлд үйлчлэгчээр ажилд орсон ба айлдаа дөрөв хоног байрлаад ийнхүү хулгайн гэмт хэрэг үйлджээ. Энэ талаар “Baby sittеr” төвийн захирал Н.Сарангэрэлтэй ярилцлаа.

-Юуны өмнө байгууллагаа танилцуулахгүй юу? Ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Манайх хүүхэд гэр бүл, хүүхэд хөгжлийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг “Монголын хүүхдийн, Гэр бүл, ирээдүй” төвийн дэргэдэх “Baby sittir” гэдэг байгууллага. Монголын хүүхдийн, Гэр бүл, Ирээдүй төв маань 1998 онд анх байгуулагдсан. Харин “Baby sittir”  төв нь хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч, цэцэрлэгийн туслах багш бэлтгэдэг анхны мэргэшсэн, тусгай зөвшөөрөлтэй агентлаг байгаа. Энэ чиглэлд 11 жил үйл ажиллагаа явуулж байна.

-Хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгчийн ажил нийгэмд хэр эрэлттэй байна вэ?

-Орчин цагт хүн бүхэн ажил хийх шаардлагатай. Ялангуяа эмэгтэйчүүд гэрийн ажлаа амжуулах, хүүхэд харах хүнгүйн улмаас ажил хийх боломжгүй тохиолдол их байдаг. Өөрөөр хэлбэл, хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгчийн ажил нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа.

-Хүүхэд асрагч хүүхдийг нь зодсон, эм өгсөн аль эсвэл айлаасаа хулгай хийсэн гэх мэт үнэн худал мэдэгдэхгүй хэргүүд сонсогддог. Танайд тийм тохиолдол гарч байв уу?

-Энэ хугацаанд гэрийн үйлчлэгч нараас хулгай хийсэн ноцтой тохиолдол бүртгэгдэж байгаагүй юм. Яагаад гэхээр бид нар хүмүүстэйгээ маш нарийн гэрээ хийдэг. Мөн хүүхэд асрагч, үйлчлэгч нарыг сургалтад хамруулж, эрүүл мэндийн шинжилгээ авсны үндсэн дээр үйлчлүүлэгч айлуудтайгаа холбож өгдөг. Харин сүүлд насанд хүрээгүй охин манайхаар холбогдож айлд очоод хулгайн хэрэгт холбогдсон тохиолдол гараад итгэж чадахгүй сууж байна.

-Хүүхэд асрагч болон гэрийн үйлчлэгч авах гэж байгаа хүмүүст сэрэмжлүүлэг болох үүднээс энэ хэргийн талаар дэлгэрүүлж ярихгүй юу?

-Манай байгууллага ажилд орохоор ирж байгаа хүмүүстэйгээ хөдөлмөрийн гэрээ хийгээд, эрүүл мэндийн үзлэгт хамруулаад, ажлын анкет бөглүүлээд бүх зүйлийг ном ёсны дагуу хийдэг юм. Би өөрөө хүмүүстэйгээ ярилцлагаа хийдэг. Гэтэл өнгөрсөн долоо хоногт нүдэнд дулаахан маш даруухан охин ажилд орохоор ирсэн. Иргэний үнэмлэх бичиг баримтаа аваад ир гэсэн чинь “Би Эрдэнэтийн хүүхэд юм аа. Тэгээд үнэмлэхээ хулгайд алдчихсан байгаа. Би ирэх амралтын өдөр танд хурууны хээгээр лавлагаа аваад ирнэ” гэлээ. За тэгээд анкетаа бөглүүлээд, гэрээ хийгээд, эрүүл мэндийн үзлэгт хамруулаад байж байтал үйлчлүүлэгч айлаас маань утасдаад, яаралтай хүүхэд асрагчаа авмаар байнаа, та хүнээ явуулж байгаач гэж хүссэн юм. Эхний долоо хоног туршилтын долоо хоног байдаг учраас тэр хугацаанд баримт бичгээ авч ирэх байх гээд нөгөө охиныг айл руугаа явуулсан.

-Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юу? Хулгайн хэргийн хохирлын хэмжээ хэдэн төгрөг вэ?

-Хэргийг нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа. Хохирол нь одоогоор 4-5 сая төгрөг гэж тогтоогдсон байгаа юм билээ.

-Охиныг хулгай хийгээд явсныг хэрхэн мэдсэн бэ?

-Дөнгөж өчигдөр /2019.04.30/ мэдсэн. Айлын эзэгтэй өглөө 07:00 цагт яриад нөгөө охин маань орон дотроо хүн унтаж байгаа мэтээр засаж орхиод шөнө гараад явчихсан байна. Ирэхгүй байна гэсэн. Тэр өдөр хоёр талдаа харзнаад байж байтал охины утас салчихсан. Айлаас утасдаад эд зүйл алга болсон байна гэсэн. Тэгээд цагдаа нартай хамт гэрт нь очтол охин шөнө хулгай хийгээд гарахдаа нэг давхрын цонхоор гараад явсан байсан. Яагаад гэхээр айлын хаалгаар гарвал дохиолол дуугардаг. Энэ бүгдийг судалж мэдээд зугтсан байгаа юм.

-Хулгай хийсэн охиныг зүсээ хувилгаад явж байхад нь саатуулсан гэсэн. Энэ талаар?

-Цагдаагийнханд би хөдөлмөрийн гэрээ болон ажлын анкет бүгдийг нь өгсөн. Гэтэл нөгөө охин овог нэр, насаа хүртэл худал хэлсэн байсан. Төв аймгийн харьяат 17 настай Б гэдэг охин байсан. Бүх зүйл нь худлаа байсан. Насанд хүрээгүй хүүхэд байгаа юм. Цагдаа нар хэдийгээр хайж байгаа ч бид нар үйлчлүүлэгч нарынхаа өмнө хариуцлага хүлээж байгаа учраас өөрсдөө хайж эхэлсэн. Ганц нэг сэжүүр гаргаж хуучин үерхдэг байсан залууг нь олоод яриулсан. Тэгээд орой нь хороололд байдаг нэг бааранд байна гэдгийг сонсоод нөгөө залуутай, цагдаа нартай хамт очсон. Гэтэл хиймэл үс зүүгээд, хэдийн 30 гаруй насны эмэгтэй шиг болж зүсээ хувилгаад, танихгүй гэж мэлзсэн. Цагдаа нар тэр охиныг хамт явсан хүмүүстэй нь хамт саатуулаад явсан.

-Насанд хүрээгүй хүүхэд хулгайн хэрэг үйлдсэн. Үүний цаана хулгайн бүлэглэл ч байж магадгүй талаар цагдаагийнхан хэлж байна. Хамт байсан хүмүүсийнх нь тухайд танд сонссон зүйл байгаа юу?

-Ажлын анкетны заавал холбоо барих дугаар гэдэг дээр нэг эмэгтэйн дугаарыг бичээд эгч гэж тэмдэглэсэн байсан. Гэтэл тэр нь эгч нь биш өөрөөс нь нилээд эгч найз нь байсан. Тэрэнтэй хамт хулгайн зүйлээ зарж борлуулаад, мөнгөөр нь бааранд ороод явж байсан байгаа юм. Харин хуучин найз залуугийнх нь хэлснээр, Б охины ард 40 орчим насны эрэгтэй байдаг гэсэн. Тэр эрэгтэй нь шөнөөр тэр айлд ороод хамт хулгай хийсэн байж магадгүй юм билээ. Цагдаа нар хэргийн газраас шороотой эрэгтэй хүний гутлын мөр олсон тухай ярьсан. Хулгайн зүйлийг нь цаашаа борлуулдаг нас биенд хүрсэн хүмүүсийн бүлэглэл байна гэж би ойлгоод байгаа.

 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
GO Gan-Od(124.158.126.193) 2019 оны 09 сарын 08

Миний олон танилууд найзуудуудын гэр бүл энэ байгууллагаас олон жил хүүхэд асрагч,гэрийн үйлчлэгчид авч ажиллуулж ирсэнийг нь мэднэ..Сайн ажилласан бүсгүйчүүлээ тухайн айл нь хашаа байшин авч өгөх,машин,байр болон гадагшаа сургуульд явуулах хүртэлхи урамшуулал өгч байсаныг би мэднэ л дээ Гайхчихлаа.. энэ жаахан охиныг ..итгэл хөсөрдүүлнээ гэдэг аюултай л үйлдэл л дээ ..Танай байгууллагын цаашдын үйл ажиллагаанд АМЖИЛТ*

0  |  0
Хшн(202.21.108.221) 2020 оны 01 сарын 05

Ийм балай байгууллага бас бдаг юмуу,хүнээ судлахчгүй ажилд сургаж аваачгүй байж айлруу хулгайч явуулж л бдаг энэ хүний буруу ч бас бга.

2  |  0
zochin(103.57.94.49) 2019 оны 09 сарын 05

ярьж байгаа бас яриулж байгаа 2 нэг их ялгарах зүйл алга.

2  |  0
нэр иргэн (66.181.161.13) 2020 оны 01 сарын 05

хохи чин ээ хэзээ л нэг үйлчлэгч нтр малнуудыг хэрэглэдэг болсийм ве одоогийн муусайн залуус залхуу хойрго унтах идэхээс өөрийг хийж чадах биш цөвүүн цагт амидрч бгаагаа ухаараач хуулгүй мнглд хулгайчаас өөр хэн ч бхгүй

3  |  0
Gg(103.229.120.46) 2019 оны 09 сарын 05

Ene zahiral avgai ni ooroo nudend huiten avgai bn

7  |  0
Иогэн(202.9.42.209) 2019 оны 09 сарын 05

Үйлчлэгч энэ тэр гэж далжигнаж бхын оронд өөрслөө гэрээ арчлаач ээ. Ухаанд нь ухна үхсэн юмнууд

10  |  0
zz(150.129.141.180) 2020 оны 01 сарын 05

tanai l buruu um bna shtee. yahaaraa iim hariutslagatai ajild irgenii unemlehgui hun avdagiin

8  |  0
Зочин(139.5.216.98) 2020 оны 01 сарын 05

Иргэний үнэмлэхний хүнийг тийм хариуцлагатай ажилд авч л байдаг зуучлагч байгууллагад хандах хэрэггүй л юм бна ажлын ченж юм уу хайшаа юм энэ хөдөөнөөс ирсэн хүүхдүүд нэг л биш ээ

8  |  1
Irgen(139.5.219.79) 2020 оны 01 сарын 05

Zuuchlaliin baiguullaga hariutslagagyi ajillasan bna, ner hayagaa buruu helsen ch geh shig, bichig barimtiig ni ch yzeegyi bolohoor yun busad asuudal

4  |  0
Zochin(150.129.142.32) 2020 оны 01 сарын 05

Ene herguud buur zohion baiguulttai buleg humuus hiideg boljee er ni hashir bhgui bol hetsuudeh ni bs huuhdiin hulgai ih bn sh de setgel uvduj bna niigmeerei eruuljmeer bn daa uls tur ni eruul bmaar bn

5  |  0
Zulzul(112.72.11.109) 2020 оны 01 сарын 05

Xoox anxaaraxgui bol xetsuu tsag irjee

4  |  0
Ajlaa hiisen shig hi(108.218.234.108) 2020 оны 01 сарын 05

Irgenii unemleh ni baihgui huniig ajild avch baihiig bodohod iishee humuus ochdoggui baisan bn. Ajlaa hiisen shig hiij chadahgui ene avgaid zuuchiin huls tulj hulgaich avj baisnaas ailuud uursduu hunee mash sain shalgaad avsan ni deer baihaa. Ayagui bol ene avgaigiin hamsaatan baisan baih

7  |  0
ккк(113.65.30.200) 2019 оны 05 сарын 03

хэхэ, сэдэв нь яасан ч сонирхолтой юм, мэдээний зураг нь яасан ч мундаг уран сайхан ч юм, ямар холбоо алгаа

2  |  0
ккк(113.65.30.200) 2019 оны 05 сарын 02

хэхэ, сэдэв нь яасан ч сонирхолтой юм, мэдээний зураг нь яасан ч мундаг уран сайхан ч юм, ямар холбоо алгаа

0  |  0
tsogoo(66.181.161.21) 2020 оны 01 сарын 05

baby sittir n ug n ehnii zogsool. edniih ter anketiig yaah gj buglvvlj baigaa bilee. daraagiin hvnd shuud zuuchilj baigaa ter ih itgeliig awj baigaa hereg yu bilee. tiim bolhoor anketind bichigdsen utas bolgonruu yarij medeellig batalgaajuulah. shaardlagatai bol bieer uulzah tgj baij tanaid hvn itgeh heregtei bolndoo. ajilaa tugs hiih bolohndee. surgamj heregtei heregtei.

12  |  0
Top