Дуучин URNA “Нүүдэлчдийн дуу хоолой”-д оролцоно

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 02

Өвөрмонголын дуучин URNA “Нүүдэлчдийн дуу хоолой” наадамд оролцохоор болжээ. Ордос нутгийн энэ бүсгүй Өвөрмонголын уламжлалт хөгжмийг шинэ урсгалд оруулан, уран бүтээлээ туурвидаг. Германы шүүмжлэгчид түүний талаар “Урнаагийн хоолой салхины исгэрээн мэт. Хүрхрээ мэт уянгалан, эрвээхий мэт зөөлөн. Түүний дууг сонсоход жижиг хэмжээний найрал хөгжим мэт санагддаг. Монголын өргөн уудам тал нүдэнд харагдаж, сэтгэлд буутал дуулдаг” гэж бичиж байв. Урна Шанхай хотын консерваторид суралцаж байхдаа хөгжмийн зохиолч Роберт Цолличтэй танилцаж, гэрлэсэн. Одоо тэр Берлин хотод амьдарч, уран бүтээлээ туурвиж байна. Урна 2003 онд World music төрлийн шилдэг дуучны RUTH шагнал хүртэж байлаа. Өнгөрсөн жил Польшийн Kroke хамтлагтай хамтран “Ser” цомог гаргажээ.

“Нүүдэлчдийн дуу хоолой” наадам долоодугаар сарын 12-14-нд Буриадад болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top