Жеймс Бонд хар арьстан, ижил хүйстэн, эмэгтэй байж болно

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 02

Жеймс Бондын дүрийг бүтээсэн жүжигчин Дэниел Крейг алдарт тагнуулчийн тухай шинэ кинонд Бондын дүрд эмэгтэй жүжигчин тоглоход татгалзах зүйлгүй гэдгээ мэдэгдлээ. “The Mirror”-д бичсэнээр Крейг “Бонд гэхээр л супер баатар байх албагүй. Нийгэм, цаг үеэ дагаад өөрчлөгдөх ёстой. Хар арьстан Бонд, ижил хүйстэн Бонд ч байж болно” гэж хэлжээ.

Өнгөрсөн жил дэлхий дахиныг донсолгосон эмэгтэйчүүдийн эрхийн төлөө #MeToo хөдөлгөөний дараа 007 агентийн хүйсийг солих талаар ярьж эхэлсэн. 2018 онд жүжигчин Доминик Уэст Жеймс Бондын дүрийг трансжэндэр жүжигчинд өгөх санал гаргаж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top